С.Төмөр-Очир: Сурах бичгийн агуулга өнөөгийн шаардлагыг хангахгүй байна
Манай баг ЕБС-д ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн. Өмнө нь сурах бичгийн судалгаа ганц нэг хийж байсан юм билээ. Харин иж бүрэн судалгаа хийж байгаагүй. Энэ удаагийн иж бүрэн дүгн шинжилгээ нь Монгол Улсын боловсролын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чухал ажил болсон гэж үзэж байгаа.

















