М.Болдсайхан: Тусгаарлалтад байгаа шалгуулагч ЭЕШ өгөх боломжгүй
Шалгалтын байранд ирж буй шалгуулагчдыг бүгдийг нь шалгалтад оруулна.Тодруулбал, эмчийн хяналтаар коронавирус халдварын шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдол гэж үзсэн шалгуулагчаас урьдчилж тусгайлан бэлтгэсэн ангид шалгалт авах юм. ПСР шинжилгээ болон вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй. Харин халдвар батлагдаж тусгаарлах байранд тусгаарлагдан эмчлүүлж буй сурагчдаас шалгалт авах боломжгүй.



















