БСШУСБХ: Г.Дамдиннямыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.



















