SpaceX компани 54 хиймэл дагуултай пуужин хөөргөжээ
Америкийн SpaceX компани Starlink -ийн 54 хиймэл дагуул, Capella Space болон Tyvak компаниудын хоёр хиймэл дагуул бүхий Falcon пуужин хөөргөжээ.
Америкийн SpaceX компани Starlink -ийн 54 хиймэл дагуул, Capella Space болон Tyvak компаниудын хоёр хиймэл дагуул бүхий Falcon пуужин хөөргөжээ.
“Архаг суурь, хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлэх гэсэн боловч "гэртээ байна" гэсэн саналыг зарим тохиолдолд гаргаж байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гэртээ үлдсэнээрээ эрсдэлд орж хүндэрсэн тохиолдолд амь насанд нь эрсдэл учрах магадлалтай. Тиймээс эмч нарын зөвлөж буйгаар "халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлье" гэвэл шилжих нь зөв” гэв.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 15,16-ны өдөр нийт 528 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм.
УОК-оос Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг баталжээ.
Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн 7 алба хаагч аврах ажиллагааг зохион байгуулан иргэний амь насыг аварлаа.
Түүнчлэн Израилийн арми пуужин хөөргөснийх нь хариуд Газын зурвас дахь Палестины хэт даврагчдын цэргийн 90 объектод 24 цагийн дотор цохилт өгсөн хэмээн мэдээлжээ.
2021.05.17-нд Улаанбаатар хотод суурин 47 цэгт, 10 явуулын автобусаар 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
Цэргийн засаглалыг эсэргүүцсэн олон улс даяар жагсаал цуглаан хийж, үүний хариуд цэргүүд иргэд рүү буудан, цус асгарсан энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд олон улс уриалга гаргаж, төрөл бүрийн шийдлийг танилцуулж байлаа.
Бүх нийтээр мод тарих өдрийг 2010 оноос хойш тэмдэглэж, энэ хүрээнд жил бүр мод тарих аян өрнүүлж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн 100 хорооны 5000 өрхөд 14 төрлийн 25 мянган тарьц, суулгац өгч, тарих ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 35, Сүхбаатар дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 20, Баянгол дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 13 хороонд мод тарина.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.
Архаг суурь, хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлэх гэсэн боловч "гэртээ байна" гэсэн саналыг зарим тохиолдолд гаргаж байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гэртээ үлдсэнээрээ эрсдэлд орж хүндэрсэн тохиолдолд амь насанд чинь эрсдэл учрах магадлалтай. Тиймээс эмч нарын зөвлөж буйгаар "халдвараар өвчлөөд эмнэлэг рүү шилжүүлье" гэвэл шилжих нь зөв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 308 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 770 527, хоёрдугаар тунд 641 029 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 541 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 48 642 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт, байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1306 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 40 900 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 207 болж байна.
Бусан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.