Энхтайваны гүүрний замыг нээлээ
Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг хийж, замыг өнөөдөр нээлээ. Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч, шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн сольжээ.


















