Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг даалгалаа.



















