Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Одоогийн үзүүлэлтээр Монгол Улсын нийт экспортын тал хувийг олборлож байна. Нийт борлуулалтын орлого нь 1.1 тэрбум орчим ам.доллар байгаа нь үйл ажиллагаа нь өргөжинө.
Иргэд та бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байх, гэртээ зочин урихгүй байх, айлуудаар зочлохгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн угаахыг зөвлөж байна.
Монгол Улсын анхны олон нийтэд арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцсон юм.
Одоогоор төрөлжсөн төв эмнэлгүүдийн хувьд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт дэмжих төвийг байгуулсан бол үргэлжлүүлэн УГТЭ-т байгуулахаар төлөвлөж байна.
Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр /2021-01-13/ заллаа.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 3 хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.
2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой боллоо.
Бүрэн эрхт, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улс төр ёс, хууль цаазын 2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай. Эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас Монгол төрийн хууль цаазын бичиг эхтэй. Гэхдээ XX зууны эхэн хүртэл орчин үеийн жишгийн Үндсэн хуульгүй явж иржээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг нэмж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн амбулаторид ийнхүү шинэ лабораторийг ашиглалтад оруулж байна.
Нэгдүгээр сарын зургаанд болсон үймээний үеэр цагдаагийнхан Капитолийн нутаг дэвсгэрээс гар хийцийн бөмбөг олон аюулгүй болгожээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.