Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага хүргүүлэв
Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогчдын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсэн мэдэгдэл хүргүүлэв.


















