Дундговь аймгийн хэмжээнд 17 мянга гаруй мал хорогджээ
Аймгийн хэмжээнд 7248 малчин өрхтэй үүнд 12241 малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймгийн нийт хүн амын 26.4 хувийг малчид эзэлж байна. Нийт малчдын 42.6 хувь буюу 5210 эмэгтэй, 57.4 хувь буюу 7031 эрэгтэй байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 30 хувь нь 15-34 нас, 58 хувь нь 35-59 нас, 12 хувь нь 60-аас дээш насны тэтгэврийн хүмүүс байна.



















