ЭМЯ: БНСУ-аас ирсэн иргэн бүрийг тусгаарлана гэдэг ташаа мэдээлэл
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад энэ нь ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа.


















