“Үл үйлд” медиа үзэсгэлэн нээгдэв
Монголын Урлагийн Зөвлөл Хууль зүйн яамны санаачлага дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нь нэмэгдүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “Үл үйлд” медиа үзэсгэлэн 4 сарын 30 өдөр Улаан гэр галерейд нээлтээ хийлээ.
















