ПАП ЛАМЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА
Ромын Пап Франциск уушгины хатгалгаа өвчин тусаж, Жемелли эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэгвэл 88 настай Пап лам Францискийн биеийн байдал хүнд хэвээр бөгөөд цусны шинжилгээгээр бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрсэн байна.


















