2021 оны хоёрдугаар сард коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Харин энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэргийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлсэн. Мөн Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарласан. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдах шаардлагатайг анхааруулсан.