Т.Гантулга: Өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана
Шинэ томилогдсон Агентлагийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тамгыг хүлээлгэн өгч, үүрэгт ажлаа авлаа. Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов.


















