А.Цэрэнбат: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утааны асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өг
Энэ асуудалд Ардчилсан нам хэрхэн тэмцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хэсэгчилсэн дэд бүтэц шийдэж байж утаанаас салах юм байна. Монголд өвөл болдог. Дараа жил ч өвөл болно. Өвөл болохоор айлууд гал түлнэ. Гал түлэхээр утаа гарна. Тэгэхээр гал түлэхгүй байхын тулд цахилгаан халаагуурт холбох 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Амгалан дулааны станцыг барьж ашиглалтад оруулсан. Улаанбаатарын тойрог эрчим хүчний системийг бий болгосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ ажлыг 2016 онд өнөөгийн МАН зогсоосон. Энэ ажлыг эхлүүлсэн Э.Бат-Үүлийг барьж, шоронд хийсэн. Нийслэлийн сүүлийн гурван засаг дарга утаатай холбоотой ямар ажил хийсэн бэ?


















