КОВИД-19: 634 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 634 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 342 нь Улаанбаатарт, 292 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2961 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 151 иргэний бие нэн хүнд байна.



















