Нийслэлчүүдийн 27.3 хувь нь бүүстэр тунд хамрагджээ
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26.686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.


















