Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан
Захиалагчийг тогтоож чадаагүй байж захиалгаар хүн алсан гэж Ц.Содномдаржаа, Б.Чимгээ нарт ял өгсөн. Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан, Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Хамжигчаар Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй, сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан, найман сар хориод тавьсан.

















