А.Амбасэлмаа: Иргэд золголт хийж, гадуур олноороо явж байна
Халдвар тархах эрсдэл их байгаа. Иргэд коронавирус халдвар халдахгүй юм шиг гадуур явж байгаа байдал ажиглагдаж байна. Золголт хийж, худалдааны төвд олноор явах, амны халтаа буруу зүүж байна. Коронавирусийн цар тахал үргэлжилж байгаа. Дэлхийн аль ч улсад коронавирусийн халдварыг устгаагүй байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байхыг хүсье.

















