Нийслэлийн Амгалан амаржих газарт нярай коронавирусийн халдварт өртжээ
Нийслэлийн Амгалан амаржих газарт хоёрдугаар сарын 04-өөс эхлэн халдвар бүртгэгдсэн. Тус газрын ажилтан 12 хүн өвчилсөн. Нийт 69 тохиолдол бүртгэгджээ. Цаашид халдвар илрэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдлууд дунд нэг нярай өвчилсөн.



















