Орон нутгийн иргэдийг нэгдсэн системд бүртгэж, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулаад буцаана
Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна. Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна.



















