Өвөрхангайн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ
Өвөрхангайчууд энэ бямба гарагт аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх дөрөвдүгээр чуулга уулзалт боллоо. Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо дөрөв дэх жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм.



















