ХОЙД СОЛОНГОС 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ
Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод 10 мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Пхеньян хотын Хвасон дүүрэгт сүндэрлэсэн шинэхэн орон сууцны хороололд тус улсын удирдагч Ким Жон Ун зочилсон байна. 2021 онд Ким Жон Ун ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж таван жилийн төлөвлөгөө баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний хүрээнд тус улсын нийслэлд орон сууцны шинэ хорооллүуд сүндэрлэсээр байгаа бөгөөд нийдээ 50 мянган айлын орон сууц цаашид баригдана гэлээ.