Ионсей эмнэлгийн барилгыг 8 тэрбумаар заржээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа.

















