Путин дайчилгаа зарлав
Ард түмэндээ хандсан үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм.
Ард түмэндээ хандсан үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм.
Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн нэгэн эр лхагва гарагийн өглөө эрт Токио хотноо Японы Ерөнхий сайдын захиргааны гадна өөрийгөө шатаасан гэж Кyodo мэдээлжээ.
Архангай аймгийн засаг дарга, Улсын харцага М.Батжаргалын засаг даргаар ажиллах хугацаандаа гаргасан хууль бус үйлдлүүдийг удаа дараа үйлдэж байжээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган үргэлжилж байна. НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар чуулсан энэ уулзалтад Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгальтай хамт ирсэн гэсэн мэдээлэл гарсан юм.
"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Оройтож унтдаг хүмүүст эрч хүчээ олж авахад зориулагдсан өөх шатаах чадвар нь буурдаг гэдгийг АНУ-ын Ратгерийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Ингэснээр бие организмд өөх тос хуримтлагдаж, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүн Experimental Physiology сэтгүүлд нийтлэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.
Геополитикийн нөхцөл байдал дахин эрс хурцадсан нь Буриадад ч нөлөөллөө хэмээн Буриадын "Номер один" сонин бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадыг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц агаарын чиглэл болох Монголыг чиглэсэн нислэгийн тийз есдүгээр сарын 20-ны өдрөөс эрс өссөн гэнэ.
Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт 74 бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо.
Экологийн идэвхтнүүд ийнхүү хогоор суварга босгосон нь гол мөрний бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж. Нил мөрнийг цэвэрлэхэд сайн дурынхан оролцсон бөгөөд цаашдаа нутгийн загасчдыг ч энэ ажилд татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 12 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 61 тохиолдол батлагдлаа.
Энэ онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.
Японы Ерөнхий сайд Фумио Кисида Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай урьдчилсан нөхцөл тавихгүйгнээр уулзахад бэлэн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ мэдэгдсэнийг Reuters дамжуулсан байна.
“Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн хүрээнд Жаргалант тосгонд ухаалаг хүлэмжийг нэвтрүүлжээ
2017 онд колонийн аргаар анх удаа нохой гарган авч байсан Хятадын SinoGene компанийн судлаачид энэ удаад хойд туйлын чоно гарган авчээ. SCMP сонины мэдээлснээр, анхын эрүүл саруул бэлтрэг 100 өдрийн өмнө төрсөн бол хоёр дахь нь тун удахгүй төрөх гэнэ. Туршилт амжилттай болсон нь мөхөхийн ирмэг дээр байгаа эсвэл устсан амьтдыг аврах итгэл найдварыг төрүүлж байна гэж эх сурвалж онцолсон байна.
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо.
Алдарт амьд хөгжмийн хамтлагуудын нэг “Maroon 5” гоцлол дуучин Адам Левин эхнэрээ хуурсан хэмээн гадаадын сайтуудаар шуугьж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан явах төлөөлөгчдийн хамт есдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын виз авсан байна. Ингээд есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болсон бөгөөд энэ үеэр зарим орны төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нартай нийт 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ийнхүү олон улс энэхүү санал асуулгыг эсэргүүцэж байгаа бол хараахан эхлээгүй байгаа санал асуулгад саналаа өгөхийг хоригдлуудаас шаардаж байгаа гэх мэдээлэл гарсан байна. "Можем объяснить" гэх телеграм сувагт мэдээлснээр, албан ёсоор эхлээгүй байгаа олон нийтийн санал асуулгад эзлэгдсэн нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байгаа санал өгөхийг хоригдлуудаас шаардан шахаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг сэтгүүлчид Ростов мужийн хоёр хорих газраас авсан эх сурвалжтайгаар дамжуулжээ. Эхний ээлжинд Украины паспорттой хоригдлуудыг шахаж байгаа бөгөөд цаашлаад бусад хоригдлуудаас ч санал авах байх гэж эх сурвалж мэдээлжээ.