Том голууд үерлэж, аюултай түвшинг давжээ
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг давжээ.
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг давжээ.
2015-2016 оны хичээлийн жилд Бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх онлайн бүртгэл өнөөдөр 18.00 цаг хүртэл дуусах юм байна.
Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын их цэнгүүн хаяанд ирлээ. Эрийн хийморь ид хавын бахдал болсон хурдан хүлгэдийнхээ шандсыг шалгах дунд сунгаан өнөөдөр Төв аймгийн Баян суманд болж байна.
Галыг хор нөлөө үзүүлэлгүй унтраах туршилт хийжээ
Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай зүүн аймгуудаар аялахаар болжээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадам нээлтээ хийлээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.
ХасБанк харилцагчдынхаа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээний цар хүрээ, хүртээмжээ сайжруулах, мөн дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхахыг ямагт зорин ажилласаар ирсэн.
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.
10:00 цагт Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарт зориулсан ”Олон улсын Аюулгvй жолоодлогын сургалт” Драгон төвийн 7давхарт болно.
Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз
“Гонгорын Бумба”-ны тахилга өнгөрсөн амралтын өдөр болжээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдэд жилд хоёр удаагаа боллоо. Энэ жилийн эхний буюу зуны тахилга өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу малын хулгайн хэргээр шүүх хуралд оролцохоор явж байсан сэжигтнүүд замдаа осолдсон талаарх мэдээдэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарчээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа.
Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан.
онгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.