Хурдны зам барихад 30 мянган ажлын байр бий болно
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн ажилд монгол компаниуд оролцохоор болж өчигдөр “ Чингэс лэнд девелопмент” групп, Монголын авто замчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим санамж бичиг байгууллаа.
















