Монголчууд уучлал гуйхыг шаардаж, Солонгосын Элчин зөвлөх харамслаа илэрхийллээ
БНСУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтны хувиар энэ хэргийг нэн даруй, шударгаар шийдвэрлэхээр Солонгосын холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна. БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шуурхай, шударгаар шийдэхэд анхаарал хандуулан ажиллах болно. Хэрэг шийдэгдсэн даруйд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ.

















