Эмнэлгүүдийн ачаалал буурч, 1588 ор сул байна
Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.
Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.
Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана.
Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулъя.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 1-р хорооллын арын зам буюу ЗЦХ-ийн баруун талаар хойш явдаг автозамыг хаана.
2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1453 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 343 нь Улаанбаатар хотод, 1110 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1960 хүн эдгэрлээ.
Сүүлийн үед халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Нийслэлд 20-30 хувь байгаа. Хэдий нийслэлийн нөхцөл байдал сайжирч байгаа ч орон нутагт байдал хэцүү байна. Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт орон нутагт бүртгэгдэж байгаа тохиолдлын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байгаа. Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Наадмын урт хугацааны амралт, зуны амралтаар 25 мянга орчим аялагчид хүн очсон байна. Энэ нь халдварыг тараах эх үүсвэр болсон. Гэхдээ Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан.
Тус аймагт өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр шинээр баригдаж, ашиглалтад орсон юм.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварлаад байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав.
Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж талбар өртсөнөөс таван нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн, 20 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5007 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Хэдхэн хоногийн өмнө “Өглөөний гудамж”-ийг нээхдээ нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Манай Улаанбаатар бол залуусын хот” хэмээн ярьжээ. Тэгвэл залууст зориулсан үйлчилгээ хаана байна вэ? Vая гаруй хүн амын ихэнх хэсгийг залуус бүрдүүлдэг байхад тэдэнд зориулсан үйлчилгээ байна уу. Сонин содон ганц ч үйлчилгээ байхгүй нь үнэн.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см даван хүчтэй үерлэж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулахаар зөвлөмж өгч, нийт найман дүүргийн 109 байршилд ажиллалаа. Энэхүү ажил нь ирэх аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа.