Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
Малчид иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Хөл хорионы дэглэмийг чангалсантай холбогдуулан зөвшөөрөгдсөн салбарын албан хаагчид QR кодоор замын хөдөлгөөнд оролцохоор болсон.
Энэ удаагийн тэмцээн коронавирусийн тархалтын хүнд цаг үед 2020 оны Токио олимптой холбож өндөр зохион байгуулалттай явагдаж дууслаа. 12 орны 58 тамирчин пара триатлон, элит эрэгтэй, эмэгтэй дараагийн өдөр насны ангилалын зэрэглэлтэйгээр явагдаж байна. Элит ангилалын гадаадад дотоодын бүх тамирчдыг 5 өдрийн турш зочид буудалд тусгаарлаж өрөөнд байршуулж өдөрт 2 цагийн дугуйн бэлтгэлийг ээлж дараалалтай хийж өөрсдийн өрөөндөө ганцаарчилсан бэлтгэл сургуулилт хийгдэж байгаа нь цаг үетэйгээ уялдсан тархалтыг дэлгэрүүлэхгүй сонгодог арга байлаа.Өдөр болгон эрүүл мэндийн тест онлайнаар авч, шүлсээр шинжилгээ хийж шалгаж байлаа. Иймэрхүү нөхцөл байдалтайгаар бүх тамирчдыг ижил орчинд байлгаж чадсанаар бүх тамирчдын аюулгүйг хангаж тэмцээн уралдааныг эрсдэлээс хамгаалж чадлаа.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийх юм.
Тус 2009 ам метр газрыг “Марта Грийн” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууц барихаар төлөвлөж, газраа ухаж эхлээд байсан юм.
Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана.
ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт нийт 10573 хүнээс шинжилгээ авч,1098 шинэ тохиолдол батлагджээ. Үүнээс дотоодын халдвар 1092, Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ.
Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ.
Ойрын хавьталын 2073 иргэн, тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 508 иргэн тус тус мэргэжлийн байгууллагын хяналтанд байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Таван шарын автобусны буудлын нөхцөл байдлыг гэрэл зургаар харуулж байна.
ХӨСҮТ-ийн “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн туршилтыг энэ долоо хоногт хийх аж.
ШӨХТГ-аас Хүчит шонхор ХХК-ийг 29 сая төгрөгөөр торгожээ.
Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Эрүүл мэндийн байгууллагын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй. Тухайн байгууллага эмнэлгийн нэр дээрх тээврийн хэрэгслийг ямар нэгэн цагийн хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан. Гэвч гомдол санал, шүүмж ирж байгаа учир өнөөдрөөс эрүүл мэндийн салбарт зарим зохицуулалт хийнэ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тухайлбал, авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлэх хүрээнд 919 тэмдгийн засвар, арчлалт болон шинээр байршуулах ажлыг хийжээ. Мөн явган замын тусгаарлах труба, хайс будах ажлыг дүүргүүдэд зохион байгуулжээ.
Олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. Учир нь вакцинд хийлгэсэн ч хөнгөн өвчлөх боломжтой. Мөн бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс бусадтай ярихдаа амны хаалтаа авахгүй байх хэрэгтэй. Буяны ажлаар цуглаж голомт үүсэж буй тохиолдол байна. Вакцин хийлгэсэн, хийлгээгүй хоёр хүн зэрэгцэн амьдарч байгаа учир 2023 он хүртэл халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 787 хүнийг дархлаажуулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 678 276, хоёрдугаар тунд 212 373 хүн хамрагджээ. Насны ангиллаар нь авч үзвэл,
Сүүлийн 24 цагийн хугацаанд 856 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 31 339 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1060 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16 815 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 88 болж байна.