Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулахад тохиромжгүй

Үс шинээр засуулахад тохиромжгүй

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна хэмээжээ.

Дэлгэрэнгүй
БШУЯ: Хүүхдийн вакцины талаар санал хүргүүллээ

БШУЯ: Хүүхдийн вакцины талаар санал хүргүүллээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдийн вакцины талаар Засгийн газар болон холбогдох албаныханд санал хүргүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Энэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна

Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна

Цэвэрлэгээний ажил хийгдсэнээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлж, авто замын эвдрэл багасаж, насжилтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй
Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

Авто замын тэмдэг, засвар, арчлалтын ажлын хүрээнд зургаан бригад нийт хоёр байршилд 48 тэмдэг засварлаж, хоёр байршилд 147 тэмдгийн шон будаж, мөн Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан 25 тэмдэг шинээр үйлдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй
Манай улсад ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс ковид илэрлээ

Манай улсад ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс ковид илэрлээ

Үүнээс гадна манай улсад ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс коронавирус илэрлээ.

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд нийт 327 251 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

Улсын хэмжээнд нийт 327 251 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 57 103 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 811 480, хоёрдугаар тунд 327 251  хүн хамрагдсан байна.  Нийслэлийн хэмжээнд нийт 965 729, орон нутаг 173 002 хүн вакцинжуулжээ. 

Дэлгэрэнгүй
“Мэдээллийн урсгал”-д урсалгүй, сөрөлгүй, живэлгүй аясаар нь хөвөх үү

“Мэдээллийн урсгал”-д урсалгүй, сөрөлгүй, живэлгүй аясаар нь хөвөх үү

2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны “Мэдээллийн урсгал” хөтөлбөр хэдэн телевизээр зэрэг гарч байхад буюу 12:00-15:00 цагийн хооронд  ntv, Монгол HD, Eagle tv дээр үзэгчдийн ихэнх сувгаа тохируулжээ.

Дэлгэрэнгүй
Коронавирусийн халдвараар нийт 110 хүн нас бараад байна

Коронавирусийн халдвараар нийт 110 хүн нас бараад байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас найман  хүн нас барлаа. Ингэснээр нийт  халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 110 болж байна.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 1356 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 1356 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1356  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 35 979 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1190  нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт, 28 зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 923 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19 642  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас найман  хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 110 болж байна.

Дэлгэрэнгүй
Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад   Нийслэлийн  Үйлчилгээний  нэгдсэн  төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  

Дэлгэрэнгүй
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн иржээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн иржээ

Тус онгоцоор 157 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн анхааралд

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн анхааралд

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс Вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Ц.Цэрэнбат: Триатлоны спорт биеийг өв тэгш хөгжүүлдэг

Ц.Цэрэнбат: Триатлоны спорт биеийг өв тэгш хөгжүүлдэг

Халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдсөн учир бусад улс орны тамирчидтай ярилцах боломж олдоогүй. Гэхдээ ямар хэмжээнд багаар ажилладаг гэдгийг нь нүдээр харсан. Япон улсын таван эрэгтэй таван эмэгтэй нийт арван тамирчны бэлтгэл сургуулилтыг хангахын тулд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, амжилт  гаргах олон талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа нь олон улсад эх орныхоо нэрийг гаргах чухал арга барил гэдгийг хөгжилтэй орны баг хамт олныг хараад ойлголоо.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг хааж засварлана

ВИДЕО: Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг хааж засварлана

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 20:00 цагаас тавдугаар сарын 08-ны өглөө 06:00 цаг хүртэл хаана.

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд нийт 298 257 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

Улсын хэмжээнд нийт 298 257 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 65 240 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 782 314, хоёрдугаар тунд 298 257  хүн хамрагдсан байна.  Нийслэлийн хэмжээнд нийт 910 902, орон нутаг 169 669 хүн вакцинжуулжээ. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Шинээр 1015 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

ВИДЕО: Шинээр 1015 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 34 623 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  864  нь Улаанбаатар хотод, 149  нь орон нутагт, 1 зөөвөрлөгдсөн, 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

Дэлгэрэнгүй