Дархлаажуулалтад 30-39 насны иргэд идэвхтэй хамрагдаж байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 978 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 643 030, хоёрдугаар тунд 628 049 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 978 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 643 030, хоёрдугаар тунд 628 049 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 477 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 45 936 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 448 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1570 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34 230 болж байна. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 179 болж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5131, II тунд 2091, нийт 7222 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 41 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Засгийн газраас Цар тахалгүй зун гэдэг уриалгыг дэвшүүлж 4-5-р сарыг үндэсний хэмжээний вакцинжуулалтын аян болгож зарласан. Мөн 12-18 насны иргэдээ вакцинжуулж сүргийн дархлаа тогтоно. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд байдаг. Энэ асуудалд Засгийн газрын зүгээс хэлэлцүүлэг хийж Пфайзер вакцинаар дархлаажуулж, намар хичээлээ хугацаанд нь оруулахаар хэлэлцэж байна. Тодруулбал, долдугаар сарын 01-нээс өмнө Пфайзер вакциныг оруулж ирнэ. Дотоодын нөөцөө ашиглаад хүүхдүүддээ зориулж вакцин худалдан авна” гэв.
Өнөөдөр Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр /2021.5.10/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр нойтон цас орж, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байна.
УИХ-аас “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ жилийн “Их дүйчэн” өдөр тавдугаар сарын 26-ны лхагва гарагт тохиож буй аж. Иймд энэ өдөр бүх нийтээр амарна.
“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталсан. Уг хуулинд зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан юм.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм.
Бид албан шаардлага хүргүүлж байна. Уг албан шаардлагад олон охид, эмэгтэйчүүд болон тэдгээрийн бэлгийн халдашгүй байдалтай холбоотойгоор шаардлага бичиг хүргүүлж байгаа. Өмнө нь илгээсэн албан бичгийн хариуг авсан ч гэсэн эдгээр нь шаардлага хангахгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ цаг үед ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн гэж мэдэгдэж байгаа. Шинэ стандартыг үүсгээд байна. Тухайлбал хүчирхийлэл гэдэг нь байх ёстой юм шиг асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард иргэдийн элч төлөөлөгч болж ажиллаж байгаа хүний ёс зүйд яав ч нийцэхгүй. Энэ нь маш олон охид эмэгтэйчүүдийг басамжлан доромжилсон хэрэг болж байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө.
Судалгаагаар 17 настай 40 мянга гаруй хүүхэд байна. Мөн 16 настай 40 мянга гаруй хүн бий. Хүүхдүүдийг вакцин хамруулах асуудлыг нухацтай судалж байна. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийнэ.
Хөл хорио дууссан ч коронавирус дуусаагүй. Дархлаажуулалтандаа хамрагдсан ч тайвширч болохгүй. 20-50 насны хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс их өвчилж байна. Ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэлтэй. Вакцины дараах тайвшрал үүссэнээс хойш том давлагаа үүсэх эрсдэл их байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ зочин урихгүй байх нь чухал юм. Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй.
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 76,1 хувь нь хамрагдсан бол 30,1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан. Харин Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр тунд 93,9 хувь, хоёрдугаар тунд 50 хувь нь хамрагдсан. Иймд өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний дархлаажуулалтын цэгийн тоог багасгаж, орон нутаг руу ач холбогдол өгч байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 599 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 590 636, хоёрдугаар тунд 622 740 хүн хамрагдсан байна.
Тус газрынхан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралгүй байгууллагуудад санхүүжилт олгож, ХБИ-ийг ажилтай, орлоготой болох боломжийг хулгайлсан. 2019 онд нэг ажлын байрыг таван сая төгрөгөөр тооцож, 16 ТББ-д 320 төгрөг олгосон байна. 2020 онд 15 ТББ-д 20 сая төгрөг өгсөн байна. ХБИ-ийн 120 гаруй ажлын байр бий болгох боломжтой санхүүжилтийг хамааралгүй ТББ-уудад олгожээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 639 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 45 459 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 593 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт, 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1287 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32 660 болж байна. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 170 болж байна