Багш нарын үр дүнгийн урамшууллыг олгоно
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар ЕБС-ийн багш нарт үр дүнгийн урамшууллыг олгохоор болжээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар ЕБС-ийн багш нарт үр дүнгийн урамшууллыг олгохоор болжээ.
Дархан-Уул аймагт шөнийн 03 цагт нийт 11 тохиолдол батлагдсан. Үүнээс долоон тохиолдол Өвөрхангай Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын газраас үүсэлтэй. Харин дөрвөн тохиолдлын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас нэмж зургаан хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Уг зургаан тохиолдол “Шарын гол” суманд батлагдсан. Ингэснээр шинээр нийт 17 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын 1 иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа.
Дээрх иргэдийн шинжилгээний хариу гарч дуусталх хугацаанд иргэдийн аймаг доторх хөдөлгөөнийг бүртгэх, хянах үүднээс аймгаас сум, сумаас сум хооронд тухайн сумын Онцгой комиссын нэвтрэх бичгээр зорчих хөдөлгөөний эрхийг олгохоор аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэлээ.
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
Монгол Улсад он гарснаас хойш нийт 58 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс хүнд мэдрэгдэм хүчтэй буюу магнитуд нь 3.5-аас дээш газар хөдлөлт 14 удаа болжээ.
Монгол Улс албан ёсоор ОХУ-ын вакциныг оруулж ирээгүй. Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 мянган тун "Спутник-V" вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа.
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Жирэмсний эхний гурван сард вакцины нөлөө ямар байх талаар одоогоор судлагдсан судалгаа байхгүй байна. Тиймээс болгоомжтой байхыг зөвлөдөг. Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Судалгааны ажлын дараа ЭМЯ-наас өгнө.
ХХААХҮЯ-наас орон нутаг болон тариалан бүхий аймгуудын, Улаанбаатар хотоос орон нутагт очиж ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар болжээ.
Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Ингэснээр тус аймагт 6330 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд нийт 226427 хүнийг вакцинжуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 12605 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 218 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирус халдварын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг буруулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 07.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 26-ны оройн 01:00 цаг хүртэл сумын хэмжээнд дараах арга хэмжээ, хязгаарлалт тогтоохыг үүрэг болгожээ.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 2021.03.23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдэж олон нийт түгшүүрт автав.
Сумдын Онцгой комисс халдварын голомт бүртгэгдсэн бүс нутгаас ирэх Сэлэнгэ аймагт оршин суух байнгын бүртгэлтэй иргэдээ коронавируст халдварын PCR-ын шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн нэвтрүүлэх ба нэвтрэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авч, гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлан ажиглах дэглэмийг мөрдүүлэхээр болов.
Улс, орон даяар гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт маргааш болно. Энэ үеэр ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын заагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлтийг загварчилж Улаанбаатар хотод амжиж анхааруулах гамшгийн зарлан мэдээллэх системийг ажиллуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.