ӨДӨӨН хатгалтаа зогсоож, "ӨР"-өө төл эрх баригчид аа
Хаврын улс төрийг сөрөг хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөн гэхээсээ эрх баригчид илүүтэй өдөөж байна. "Стандарт банкны өрийг “Эрдэнэт”-ээс 40 сая ам.доллар гарган барагдууллаа” гэж алга ташуулахыг хүссэн Шадар сайдын амыг алгадах ч багадана. Татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэг компанийн, хэсэг бүлэг хүмүүсийн өрийг дарж, тоглохгүй ээ, Засгийн газар. Амлалт бол өр гэдгийг үл ойшоосон эрх баригчдад албан тушаалаасаа буцах цаг хугацаа ойртсоор байгааг ирэх өдрүүд сануулсаар байгаа.



















