Дэлхийн анхаарлыг татсан Монгол хулгай

Дэлхийн анхаарлыг татсан Монгол хулгай

Монгол залуусын шударга ёс шаардсан жагсаал цуглааныг дэлхийн хэвлэлүүд онцолж эхэлжээ. Олон улсын анхаарлыг төдийлөн татаад байдаггүй Монгол Улсын хулгайн асуудал энэ удаа дэлхийн сонирхлыг татжээ. Энгийн иргэн биш төр, засгийн эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлүүд холбогдсон том хулгай учраас тогооноосоо хальсан хэрэг.

Дэлгэрэнгүй
Улстөрчдөд өгсөн залуусын сануулга

Улстөрчдөд өгсөн залуусын сануулга

Залууст эх орондоо сайхан амьдрах боломж хомс, нийгэм, улс төр шударга бус, хангалттай цалин хөлсгүй гээд гудамжинд гарч жагсах, үгээ хэлэх хангалттай шалтгаан бий. Тэд зорилго, шалтгаанаа ойлгосон, эс ойлгосноос үл хамааран нэгдэн нийлж, жагсахад хэзээд бэлэн байгаагаа удаа дараа харууллаа.

Дэлгэрэнгүй
Жолооч нарыг ТОРГОХ арга хэмжээг эрчимжүүллээ

Жолооч нарыг ТОРГОХ арга хэмжээг эрчимжүүллээ

Угаас Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог. Нэгдүгээр эгнээгээр явсан тээврийн хэрэгслийг торгосоор ч ирсэн. Энэ оны эхний 11 сарын байдлаар нэгдүгээр эгнээгээр явсан 382 374 тээврийн хэрэгслийн жолоочийг зөрчлийн хуулийн дагуу 20 000 төгрөгөөр торгосон мэдээллийг Тээврийн цагдаагийн алба өгч байна. Тэгэхээр өнөөдрөөс жолооч нарыг торгох арга хэмжээг эрчимжүүлж байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Капитал банкны хөрөнгийг хувьдаа завшсан уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Капитал банкны хөрөнгийг хувьдаа завшсан уу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы индрээс нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр Монголбанкны удирдлагууд дампуурсан банкны хөрөнгийг хувьдаа завшдаг талаар ярилаа.

Дэлгэрэнгүй
Түлш, шатахууны үнийг чөлөөлж, зах зээлд нь даатгая

Түлш, шатахууны үнийг чөлөөлж, зах зээлд нь даатгая

Монгол Улс газрын тосны нөөцтэй ч боловсруулдаг үйлдвэргүй. Түүхий тосоо хямд экспортолж, бэлэн бүтээгдэхүүн үнэтэй импортолдог байгаагийн зовлонг олон жил амсаж буй улс. Орос крантаа хаахад Монгол Улс Хятадыг царайчилж, иргэд нь машинаа түрж алхдаг.

Дэлгэрэнгүй
Шинэ жилийн үдэшлэгийг улсаараа алгасъя

Шинэ жилийн үдэшлэгийг улсаараа алгасъя

Цар тахал ч бүрэн намжаагүй, улс орон, өрх гэр бүл, байгууллагын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Тиймээс эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа хэмнэн, энэ жилийн шинэ жилийн үдэшлэгийг ч улс даяараа алгасъя. Цаашид ч хэвшил болгон нүсэр баяр, хавтгайрсан архидалтаас ангижиръя.  

Дэлгэрэнгүй
Эх орондоо өс хонзонтой эрх баригчид

Эх орондоо өс хонзонтой эрх баригчид

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үглэн дуулан яваа “Алсын Хараа-2050” бодлогын баримт бичигт Монгол Улсыг чинээлэг дундаж давхарга зонхилсон орон болгоно зорилт бий. Тэр чинээлэг дундаж давхаргаа орох оронтой, унах унаатай, эрүүл мэнд, боловсрол, аялал зугаалгадаа зориулах хадгаламжтай хэсэг бүлэг гэж “Алсын Хараа-2050”-д тодорхойлсон байдаг.

Дэлгэрэнгүй
Дутууг дуусгаж, шинэчлэлийг эхлүүлэх төсөв

Дутууг дуусгаж, шинэчлэлийг эхлүүлэх төсөв

Сангийн сайд. Б.Жавхлан 2023 оны төсвийг “Томоохон тохиргоо, засвар хийсэн улс төрийн зоримог шийдэлтэй төсөв болсон” хэмээн тодорхойлоод буй. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, урьд өмнө эхэлсэн улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн үр ашигтай томоохон төслүүдийг 2023 онд эхлүүлж, заримыг нь дуусгана.

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүдийг шалгах төсөв

УИХ-ын гишүүдийг шалгах төсөв

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийг “Төсвийн реформын эхлэл цэг” гэдгийг тодотголоо. Өнө удаан хугацаанд, улсын төсөв хэлэлцэгдэх бүрт яригддаг тойргийн төсөв, УИХ-ын гишүүдийн хувиас татгалзсанаараа ирэх жилийн төсөв том шинэчлэлийн эхлэх цэг хэмээн тодорхойлжээ.

Дэлгэрэнгүй
Дарханы арьс ширний цогцолборыг төр булаах уу

Дарханы арьс ширний цогцолборыг төр булаах уу

Мал аж ахуйн орон Монгол Улс жилд 15 сая арьс ширийг боловсруулахгүй, хог болгон хаядаг. Хөдөө нутгийн жалганд, Эмээлтийн түүхий эдийн хашаанд хатаж хорчийн, үмхийрэн хаягддаг арьс ширийг боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгож, цаашлаад экспортолвол ихээхэн хэмжээний ам.доллар орж ирэх нь тодорхой. Харамсалтай нь бид малынхаа түүхий эдийг ч боловсруулах чадамжгүй, аж үйлдвэргүй.

Дэлгэрэнгүй
Иргэдийг УЛ гэж гоочилдог ХНХЯ-ныхан өөрсдөө УЛ байсныг аудит зарлав

Иргэдийг УЛ гэж гоочилдог ХНХЯ-ныхан өөрсдөө УЛ байсныг аудит зарлав

Иргэдээ “ул” хэмээн гоочилдог Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан үнэн хэрэгтээ өөрсдөө “ул” юм. Энэ яам Засгийн газрын “Халамжаас Хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж чадахгүй нь аудитын дүгнэлтээс хангалттай харагдаж байна. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй энэ яамнаас ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж горьдолтгүй аж.

Дэлгэрэнгүй
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын зөрчил

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын зөрчил

МАН эрх барьсан хугацаандаа хувийн бизнесийг булааж, бизнес эрхлэгчдийг “аав”-ынд аваачиж хийснээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй. Төрийн өмчийг үнэгүй авсан, булаасан, дээрэмдсэн гэсэн нэр шошго зүүж байгаад буцааж авдаг тогтолцоо аль хэдийнэ тогтжээ. Товчхондоо Монголын төр бизнес эрхлэгч болох замдаа хэдийнэ шуударсан гэсэн үг.

Дэлгэрэнгүй
Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлого тунхаг төдий гэж үү

Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлого тунхаг төдий гэж үү

Шинэ сэргэлтийн бодлогод “Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна” гэсэн зорилт бий. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажил хэдийнэ гараанаас гарсан ч барианд орох мөчид гацаад байна.

Дэлгэрэнгүй
Үндсэн хууль газарт буусан нь

Үндсэн хууль газарт буусан нь

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультайг монгол хүн бүр мэддэг. Гэхдээ тэнд юуг, яаж заасныг мэддэггүй. Улстөрчид л Үндсэн хуулиас иш татдагаас жирийн иргэд бол энэ хуулийн тухай ойлголтгүй. Ямар ч байсан хүн Үндсэн хуулиар эрх эдлэх ёстой. Гэхдээ яг ямар эрхийг яаж эдлэхийгээ тэр бүр мэддэггүй.

Дэлгэрэнгүй
Ж.Соронзонгийн араас Д.Сарангэрэлийг явуулъя

Ж.Соронзонгийн араас Д.Сарангэрэлийг явуулъя

Яг энэ үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх дараагийн хүн нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл боллоо. Тэрбээр өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр “Улны айлууд” хэмээн иргэдийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхав.

Дэлгэрэнгүй
Д.Амарбаясгалан сайдын хуудуутай үгийн ардах бодит үнэн

Д.Амарбаясгалан сайдын хуудуутай үгийн ардах бодит үнэн

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсноосоо хойш нэг л үгийг улиг болтол хэлж яваа. Түүний удаа дараа хэлсэн “Төр аливаа бизнесээс татгалзана. Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй” гэсэн үгийг улс төр сонирхдог, мэдээ үздэг хүмүүс бараг цээлжилсэн биз.

Дэлгэрэнгүй
Түгжрэлд төрийн сайд, тэрбумаар тоологдох төсөв дутаад байж

Түгжрэлд төрийн сайд, тэрбумаар тоологдох төсөв дутаад байж

Тэгвэл эхлээд асуулт, 420 тэрбум төгрөгөөр юу хийв, түгжрэл хэдэн хувиар буурсан вэ? Бодлоор бол, тэрбумаар тоологдох хөрөнгө түгжрэлийг тодорхой хувиар бууруулсан, шийдэл олсон, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай учраас зарцуулах хөрөнгийг нэмсэн байх.

Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ хаалгаар гаргасан сайд нараа тооноор орууллаа

Л.Оюун-Эрдэнэ хаалгаар гаргасан сайд нараа тооноор орууллаа

Гүйцэтгэх засаглалын тэргүүн шинэ сайд нарыг томилох тухай УИХ-д танилцуулахдаа “Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэхээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчилж буй”-гаа онцолж байв.

Дэлгэрэнгүй
Хүний нутагт зугтагсад буюу Монголын үнэн төрх

Хүний нутагт зугтагсад буюу Монголын үнэн төрх

Хэрвээ Монгол Улсын иргэд хэдэн арваараа хүний нутагт оргож зугтаад, ор сураггүй алга болвол үүнд Монголын төр буруутай. Энэ төр засаг иргэнээ зугтагч болтол нь зовоож байна гэсэн үг. Хэн ч эх орноосоо зугтахыг хүсэхгүй. Ажилтай, хангалттай цалин орлоготой, сэтгэл хангалуун байсан бол эх орондоо эзний хувиар сэтгэл амар амьдрахыг хүснэ. Гэвч Монголд тийм боломж байхгүй.

Дэлгэрэнгүй
Машин ачилт хүний аминд хүрсэний дараа хашгирах уу

Машин ачилт хүний аминд хүрсэний дараа хашгирах уу

Машин ачилтын дүрэм журам Хуульзүй, дотоод хэргийн сайд, НИТХ, Хотын даргад хамаатай. Тэдний шат дараалан гаргасан тушаал, тогтоол, шийдвэрийн дагуу машин ачилтын 14 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл ачиж зөөдөг. Гэхдээ аль хэдийнэ хараа хяналтаас гарч, ямар ч хууль журамгүй улсад ажиллаж буй мэт авирладаг болоод удлаа. Ачилтын төлбөрөөс хэдэн төгрөгийн хувь авахын тулд ачигч залуус хүн алахаас наагуур байна.

Дэлгэрэнгүй