“Алдаг” ах нар
Монголын улс төр, төрийн албан, шийдвэр гаргах түвшин нэг гэр бүлийн ургийн мод шиг. Цөөн хэдхэн “алдаг” ах нар нэг суудалдаа он удаан жил сууна, дархлаатай мэт. Эсвэл нэгээс нөгөөд шилжин сууна. Улстөрчид нь сонгуулийн дөрвөн жилд сонгогчдыг ул боов, гурил, будаагаар хуурч байгаад дахиад л парламентад ороод ирнэ. Тэгээд дөрвөн жил “ална”. УИХ-д орж ирж чадаагүй нь төрийн ямар нэг суудалд заларна.


















