Машин ачилт хүний аминд хүрсэний дараа хашгирах уу
Машин ачилтын дүрэм журам Хуульзүй, дотоод хэргийн сайд, НИТХ, Хотын даргад хамаатай. Тэдний шат дараалан гаргасан тушаал, тогтоол, шийдвэрийн дагуу машин ачилтын 14 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл ачиж зөөдөг. Гэхдээ аль хэдийнэ хараа хяналтаас гарч, ямар ч хууль журамгүй улсад ажиллаж буй мэт авирладаг болоод удлаа. Ачилтын төлбөрөөс хэдэн төгрөгийн хувь авахын тулд ачигч залуус хүн алахаас наагуур байна.



















