Малын махны үнэ 1 000, тахианых 10 000 төгрөгөөр нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар махны үнэ 10 дугаар сарын эхэн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Энэ сарын эхээр үхрийн цул мах 11 000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12 000-13 000 төгрөгийн ханштай байна. Харин ястай махны үнэ 9500 төгрөгөөс 10 500 болон өссөн байна.



















