Цагаачдын хөлөг хөмөрч, 500 гаруй хүн живжээ
Ливи улсаас Италийг чиглэж явсан цагаачдын хөлөг хөмөрсний улмаас 500 гаруй хүн Газар дундын тэнгист живсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Италийн эргийн хамгаалагчид 144 хүнийг аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна.



















