Германы агаарын тээврийн компани гэр бүлийнхэнд зориулж тусгай өрөө санал болгоно
Гэр бүлийн өрөөнд хоёр хүн зорчихоор төлөвлөгдсөн. Хоёр том хүн эсвэл нэг том хүн, нэг хүүхэдтэй зорчих боломжтой аж. Харин бизнес зэрэглэлээр ганцаараа зорчиж яваа хүмүүс нэг хүнд зориулсан жижиг тасалгаа захиалж болох гэнэ.



















