"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман Завахириг устгажээ
Завахириг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагын зохион байгуулагч гэж АНУ үзсэн бөгөөд тэрбээр 2001 оноос хойш дүрвэж, нуугдаж байгаа аж. 2011 онд Осама бин Ладеныг Пакистанд устгасны дараа Завахири "Аль-Каида" бүлэглэлийг толгойлох болжээ.


















