Хятад сансрын станцын гол модулиа тойрог замд туршиж дууслаа
"Тяньхэ" сансрын станцын нийт урт нь 16,6 метр, диаметр нь 4,2 метр бол нислэгийн жин 22,5 тонн юм. Энэ нь Хятадын зохион бүтээсэн хамгийн том аппарат бөгөөд 10 жил сансарт байх энэ станц дээр гурван сансрын нисэгч байхаар тооцоолжээ.
















