Канад: Ислам шашинт гэр бүлийг зориудаар дайрч, амь насыг нь хөнөөжээ
Канадын Онтарио мужид таван гишүүнтэй гэр бүлийг машинаар зориудаар дайрсан хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алдаж, нэг хүүхэд нь гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.

















