Байнгын хорооны хуралдаан болно
Өнөөдөр байнгын хороод хуралдана.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Орос, Монголын хуурай замын хилээр зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсантай холбоотойгоор Буриад улсын гаалийн газрын орлогч дарга Иван Бурлака хил гаалиар зөөх зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд түр хугацаанд хязгаарлалт тогтоосон талаар мэдээлжээ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Шууд хэлье, лабораторитай холбоотой санал огт ирээгүй. Ийм яриа ч байхгүй, цаасан дээр буусан төсөл, санал ч байхгүй. Бидэнд олон улстай харилцаж, ажиллах шаардлага зүй ёсоор тулгардаг. Учир нь халдварт өвчин нэг улс, нэг нутгийн асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, цар тахал үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар олон улстай мэдээлэл солилцож, хурал зөвлөгөөн зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тандалт судалгаа хийдэг.
Орос, Украины төлөөлөгчид хэсэг завсарласны эцэст Туркийн Стамбул хотод биечлэн уулзлаа. Энэ уулзалтын дараа Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэл хийн, Украины хойд хэсэг дэх байлдааны үйл ажиллагаагаа "хэд дахин" бууруулна хэмээн зарласан байна.
Монгол Улсын 3X3 үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд 2022 дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа. Тодруулбал, ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарласан байна.
Хөгжлийн банкинд ажиллаж байсан зарим хүмүүсийг нэг сарын хугацаатай саатуулсан байгаа юм байна. Тэгвэл яагаад хамгийн их асуудлыг хариуцаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг авч үлдэж байгаа юм. Яагаад бусдыг нь шалгаж байгаа юм бэ. Гомдлууд надад ирж байна. МАН-ынхан өөрсдийнхөө нөлөө бүхий хүмүүсийг авч үлддэг юм уу, Хууль зүй дотоод хэргийн сайд аа, шударга юм уу, Орон нутгаар нь ялгаварлаад байна уу, Хууль бүгдэд нь жигд үйлчлэх ёстой
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.
Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай Европын зөвлөлийн конвенцийг соёрхон батлах тал дээр Украинд ахиц гараагүй гэж хүний эрхийн байгууллагын тайланд онцолсон байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Казахстаны чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг бүтэн багаараа оролцоно. Улаанбаатарын дэвжээнд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга Нуркожа Кайпанов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Жулдыз Эшимова, ДАШТ-ий мөнгөн медальт Жамила Бакбергенова, 2021 оны Азийн аварга Сырбаз Талгат, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Гулмарал Еркебаева, Мадина Бакбергенова, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Алишер Ергали тэргүүтэй бөхчүүд хүч үзэх юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, энэ онд нийслэлд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, иж бүрэн сургуулийг өнөөдөр зохион байгуулав. Тус үзлэг, сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилготой юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын Үндэсний гвард болон армийн нөөцийг нийлүүлсэн хуурай замын цэргийн нийт тоо нэг саяыг давж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ерөнхийлөгч, Сайд нарын танхимын Шийдвэр бэлтгэх газрын Шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжамовичийг хүлээн авч уулзав.
Туркийн Анталья хотод жүдо бөхийн их дуулга ирэх сарын 1-3-нд болно. Тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.
ОХУ Украин руу халдсаны улмаас Япон улс гуравдугаар сарын 25-ны өдөр Оросын 25 иргэн, 81 бахйгууллагын эсрэг хориг тавьсан юм.
Энэ хэлэлцүүлгийг Монголын иргэд олон хоног хүлээсэн. Санаж байгаа бол хоёр сарын өмнө хэлэлцүүлэг хийсэн. Тухайн үед МАН-ын удирдлага болон АН-ыг төлөөлж ирсэн удирдлагууд улс төрийн хариуцлага тооцно гэж ярьсан. Өнөөдөр УИХ-д энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Өнөөдрийн уулзалтаас үр дүн гарах ёстой. Гэтэл эрх бүхий хүмүүс нь байхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд дууд гэлээ. Тодорхой хэлэхэд хуулийн хариуцлага яригдаж байна. Улс төрийн хариуцлага яригдаж байна. Ёс зүйн хариуцлага яригдах ёстой. Эдийн засгийн хариуцлага нэхэх ёстой. Авсан зээлээ буцааж төлөх ёстой.
Оросын халдлагаас хойш Украинаас Европын холбоо руу дүрвэн ирсэн 3,8 сая хүний тал хувь нь хүүхдүүд байгаа талаар Дотоод хэрэг хариуцсан еврокомиссар Илва Йоханссон мэдэгдсэнийг CNN агентлаг мэдээлжээ.