Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар, гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ нь хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Зам дээр хөдөлгөөн зохицуулж буй нэг цагдаагийн алба хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байдаг. Ачаалал маш өндөр. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдал, соёлтой зорчиход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлсэн. Дэлхийн олон оронд ийм жишиг бий. Уг аппликэйшнийг нийтэд нэвтрүүлсний ачаар зөвхөн энэ онд 79.198 зөрчлийн мэдээлэл ирж, хариуцлага тооцсон гэхээр үр дүн мэдээж өндөр.