Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаан, боловсролын салбар жилд 8.1 сая мод тарих боломжтой
Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас даруй хоёр дахин өндөр байна. Мөн манай орны нийт газар нутгийн 76.2 хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртсөн, 45.4 хувь нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдана гэсэн үг.


















