БНХАУ: ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОНО
БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын импортын татварын бодлогод буулт хийхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ мэдэгдэв. АНУ-ын импортын татварын эсрэг харилцан татвар ногдуулж буй тус улс "хямралыг боломж болгоно" гэжээ.
БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын импортын татварын бодлогод буулт хийхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ мэдэгдэв. АНУ-ын импортын татварын эсрэг харилцан татвар ногдуулж буй тус улс "хямралыг боломж болгоно" гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Украины дайныг зогсоох АНУ-ын саналыг дэмжиж буй ч уг санаачилгын хэрэгжилт ямар байх тал дээр эргэлзсэн хэвээр байгаа гэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путины байр суурийг дамжуулахдаа, "Манай талаас гал зогсоохыг дэмжиж байгаа ч хэд хэдэн чухал саналд тодорхой хариулт авах шаардлагатай. Манай саналд одоогоор хэн ч бодитой хариулт өгөөгүй хэвээр байна” хэмээн онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш Украин-Оросын дайныг зогсоох чиглэлээр идэвхтэй ажиллаж буй ч өнөөг хүртэл тодорхой ахиц хараахан гарсангүй.
Эдгээр хэмжилт, шинжилгээнүүдийн дүнгээс харахад тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөлгүй гэдэг нь батлагджээ
АНУ Ираны хооронд олон жилийн турш үргэлжилсэн хурцадмал харилцаанд ахиц гарч магадгүй байна. Талууд энэ сарын 12-ны бямба гарагт хоёр улсын элч төлөөлөгчид Оман улсад шууд бус хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай Ираны Гадаад харилцааны дэд сайд Аббас Арагчи албан ёсоор мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Белгород болон Куркс мужид Украины арми "тусгай ажиллагаа" явуулж байгааг баталлаа. Тэрээр Белгород болон Курск мужид явуулж буй "тусгай ажиллагааг" Украины хил орчмын хот, суурин газруудыг хамгаалах зорилготой гэдгээ тодотгосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Дональд Трампын энэ мэдэгдэл дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй цохилт болж, худалдааны дайн улам хурцдах дохио боллоо.
Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн
Машин ачих үеэрээ бусдыг хэл амаар доромжилж, танхайрсан ажилтныг 100 мянган төгрөгөөр торгов
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу
Энэ долоо хоногт Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлж магадгүй байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Дэлхийн геополитик, өндөр технологийн хөгжлийг тодорхойлох газрын ховор элементийн төлөөх улс орнуудын өрсөлдөөн үргэлжилсээр. Дагаад хайгуул, олборлолт, боловсруулалтад чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж дэлхийн улс орнууд энэ салбарт баримтлах бодлогоо шинэчилж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа
Салбартаа тэргүүлэгч ХААН Банк нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг тууштай тогтвортой хэрэгжүүлж, онцгой анхаарал хандуулж ирсний нэг тод жишээ нь 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” болон 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” билээ
2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Мьянмар улсын төв хэсэгт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт Мьянмарыг бүхэлд нь донсолгож, олон сая хүний амьдралд нөлөөлж байна
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгодог. Үүний дагуу энэ сард нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орох юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.