ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын давж заалдах комиссын бүрэлдэхүүн Улсын арслан М.Бадарчийн сэргээшийн асуудлаар эцсийн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Тус асуудлаар шинэ нөхцөл байдал үүсэж, гэрч гарч ирсэн талаар Спортын арбитрын шүүхээс танилцууллаа.