Эрээн хотод COVID-19-ийн нэг тохиолдол илэрч, оршин суугчдаас шинжилгээ авч эхэллээ
Өвөр Монголд 10 дугаар сарын 13-ны өдөр коронавирусийн халдварын нэг ч тохиолдол илрээгүй бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр дотоодын нэг тохиолдол илэрсэн талаар Өвөр Монголын Эрүүл мэндийн комисс мэдээлжээ.


















