УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын зам заагджээ
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Ийм эгзэгтэй цаг хугацаанд эрх баригч намыг муухай харагдуулах жижигхэн ч асуудал байж болохгүй. Тиймээс ч МАН-ынхан Ц.Анандбазараас салахын түүс болж байгаа нь илэрхий. Харин “хэргийн эзэн” өөрийгөө бус шүгэл үлээгчдийг шалгуулж байгаагаа хэвлэлд яриад явж буй. Гэхдээ түүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн байгаа.















